Гурван охины Ану ээж болоод нам жим амьдралыг сонгожээ


 Гурван охин хамтлагаас нэг гишүүдээс хамгийн анхны ээж болсон гишүүн нь Г.Анхмаа байсан ч жил гарангийн өмнө Х. Ану бүл нэмж, одоо ганц охин нь болох Солонго л найз залуутай гэх тодотголтой явж байгаа.

Дуучин Анугийн хувьд найз залуугаараа хувиараа бизнес эрхлэгч нэгэн бондгор залууг сонгосон юм. Манайхны нэг сөрөг ойлголт л олны танил бүсгүйчүүдийг хэн нэгэн эрх мэдэлтэн, чинээлэг эрийн гэр бүлийг бусниулдаг гэх бодол бий.

Тэгвэл сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүй гэдгийн адилаар Х. Ануг ч бас  холбож явсан түүх бий ч одоо эхнэр хэмээх албанд томилогдон ээж болж, таагүй мэдээллүүдийг таягдан хаяжээ.

Ар гэрийн амьдралдаа түлхүү анхаарлаа хандуулах болсон түүний хувьд хамгийн сүүлд буюу өнгөрсөн 5-р сард хамтлагийн гишүүдийн хамтаар VOICE MONGOLIA шоуны тайзнаа гарч байсан билээ.