Дуучин П.Идэржавхлан, жүжигчин Онон нарын 13 жилийн өмнөх төрх


Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав, ээж болцгоосон билээ.

Дуучин залуу тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьж, хосууд сүр дуулиантай хуримаа хийсэн юм. Түүний гэргийг Х түц продакшны жүжигчин гэдгийг зарим нь таних ч нөгөө хэсэг нь дуучин Идэрээгийн эхнэр гэдгээр нь мэддэг болсон. Харин одоо бол Бүтэн амьдралын Номин гэдгээр нь хаа ч явсан хүн болгон танина.

Тэднийг урлагийн гэр бүлүүдээс хамгийн үлгэр жишээ ч сайхан хосууд гэх үнэлгээг фэнүүд нь өгдөг. Ард түмний хайртай дуучин, үзэгчдийн сайхан жүжигчин хоёр одоогоос 13 жилийн өмнө ийм залуу байжээ. Тэд хэдийнээ анхны охиноо өлгийдөн авсан байж.