Дуучин Сараагийн хүү гоймонгийн газар зөөгч хийдэг


Монголд нэртэй айлын зүстэй хүүхдүүд хар бор ажил хийгээд байхыг харсан хүн тун ховор. Тэгвэл дуучин Б.Сарантуяа хүүгээ амьдралд хөл алдуулахгүйн тулд ажлын амтыг мэдрүүлэхийг зорьжээ. Түүний хүү Б.Эрхэмбилэг 23 настай бөгөөд өнгөрсөн наймдугаар  сараас эхлэн Ариг-Аня ресторанд зөөгчөөр ажиллаж байгаа аж.

Тэрбээр Эхлэл дээд сургуулийн интерьер дизайны ангид суралцаж байгаа аж. Өмнө нь Америкт байхдаа ч үйлчилгээний байгууллагад ажилладаг байсан гэнэ. Түүний нэг өдөр өглөөний 08.00 цагт хичээлдээ явахаас эхэлдэг бөгөөд хичээлээ тараад бие даалт, даалгавруудаа хийснийхээ дараа 16.00 цагт ажилдаа ирж, шөнийн 00.00 цагт тардаг байна. Өдөр бүрийг завгүй өнгөрөөхийн сацуу амралтын өдрүүдийг хий дэмий өнгөрөөхийг хүсдэггүй нэгэн гэнэ шүү.

Аль болох өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хийхийг зорьж фитнесc, усан бассейнээр хичээллэн, хөл бөмбөг үзэх дуртай гэдгээ хэвлэлд өгсөн ярицлагадаа дурджээ. Тэрбээр, Ээж маань алдартай дуучин байна уу, эсвэл энгийн иргэн байна уу ямар ч хамаагүй шүү дээ. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон болохоор одоо өөрийн хөлс, хөдөлмөрөөр бие даан амьдарч, ачийг нь хариулах цаг болсон гэв.