Жүжигчин Мөөжигийн олны анхаарлыг татсан оймс


Помогите Нам 1,2, Хайрын рекорд зэрэг киногоороо олны танил болсон Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ Монголд анх удаагаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээсээ татгалзсан жүжигчин болсон билээ. Захиалгат инээд хамтлагт ажиллаж байсан тэрбээр өдгөө Эмоци продакшнд байгаа.

Гэрэлтэй цонх нэвтрүүлэгт ажилладаг байхдаа өөрийгөө зурагтаар гарч, сонинд ярилцлага өгөөд л. Би өөрийгөө тэнгэрт байхгүй од гэж бодож, далавч ургасан байсан. Миний гутлын ул элгэдэхгүй, газар гишгэдэггүй, агаар дээр амьдардаг гэж төсөөлж байсан үе бий хэмээн гэр бүлээсээ салсан тухайгаа нэгэнтээ дурсаж байсан. Сүүлийн үед сошиалд түүний үеийнхээ мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ авахуулсан зурагт дээр өмссөн оймс олны анхаарлыг татаж, шүүмжлэлд өртөв.