БНСУ-ын кино урлагт гялалзаж яваа ОУХМ, жүжигчин Б.Янжиндулам


Фейсбүүк хуудаснаа монгол охин Солонгосын алдартай жүжигчин И Сүн Жэй /Lee Sооn Jae/–тэй хамтдаа жүжигт тоглон гэрэл зураг цацагдаж олны анхаарлыг татаж байсан нь саяхан. Тэрбээр Солонгосын Үндэсний урлагийн их сургууль нь манайхаар бол СУИС-ийг төгссөн гэсэн үг юм. Жүжигчний  мэргэжлээр  суралцан төгсөж байгаа анхны монгол оюутан Б.Янжиндулам гэнэ.

Найман  настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан. ОУХМ цолтой жүжигчин бүсгүй гэдгийг хүн бүр мэддэггүй гэнэ. Харин өдгөө тэрбээр Солонгос киноны гол дүрд тоглож гялалзаж яваа монгол эмэгтэй жүжигчин юм.

Амьдралоги кинонд тоглож монгол үзэгчдийнхээ танил болсон. Түүний гэр бүлд олны танил болсон урлагийн хүн байхгүй ч гэсэн сайхан дуулдаг гэнэ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ түүний нагац ах юм.