Дуучин Н.Ундрал охинтойгоо болзжээ


Сүүлийн үед охидын анхны болзсон залуу нь аав нь байх ёстой хэмээх болсон билээ. Тэгвэл энэхүү жагсаалтыг дуучин Н.Ундрал үргэлжлүүлэв. Охид болгон аавын эрх гүнж байдаг гэдэг дээ.

Түүнийг Ардын жүжигчин Б.Жаргалсайханы гарын шавь нарын нэг гэдгийг уран бүтээлд нь дурлагч нар мэдэх биз ээ. Сүүдэр цармын цэцэг, Урт наслаарай ээж ээ дууг дуулсан нь хэсэгтээ сонсогчдын урмын үгсэнд даруулаад авсан. Хамгийн сүүлд Миний хайр клипээ олны сонорт хүргэсэн билээ.