Honeymoon хамтлагийн Б.Солонгогийн өөрчлөлт


Солонго хамгийн анхны гараагаа Honeymoon хамтлагаас эхэлсэн. Дөрвөн гишүүнтэй охидын хамтлаг нь олон дуу гаргаж хит болж байсантай хэн ч маргахгүй биз. Тэрбээр Маск продакшнд жүжигчнээр ажиллах болсон.

Дууч, жүжигчин бүсгүй эрүүний хүндхэн асуудалтай тулгарсан тул БНСУ-д хагалгаанд орсон байдаг. Гэвч энэ үеэр нь Коронавирусийн дэгдэлт ид тархсан. Зарим хүмүүс түүнийг гоо сайхны хагалгаанд орж бусдын өмнүүр ирсэн хэмээн шүүмжилж байв.

Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай байж улам эрүү минь далийх аюултай гэдгийг монголын эмч нараас дуулсан Б.Солонго хагалгаанд орж өөртөө өөрчлөлтийг хийсэн юм. Эрүүл мэнддээ анхаарах нь хэн хүний хийх хамгийн зөв алхам шүү дээ.

Хагалгааны дараа харь оронд 14 хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа өнгөрөөж сэтгэл зүйн хувьд маш муу орой болгон хар дарж өглөө нарыг хүлээж өнгөрүүлсэн гэдгээ олон нийтэд дэлгэж байсан удаатай. Харин өдгөө аюулт өвчнөө ялан дийлээд ажилдаа ханцуй шамлан явна.