Oxинoo айлд үрчлүүлнэ гэх зар бичжээ


Хоёрхон настай бяцхан охиныг АВНА ЗАРНА группэд үрчлүүлэх тухай бичсэн зар цахим орчинд олон хүний бухимдлыг хүргэсэн билээ. 

Хоёр настай бяцхан охиныг айлд өргүүлэх зарыг Төв аймгийн Жаргалант сум гэх групп дээр байршуулсан бөгөөд энэхүү хэргийг тус сумын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Охиноо үрчлүүлэх зар тавьсан гэр бүл нь Жаргалант суманд хоёр жилийн өмнө шилжин ирсэн бөгөөд одоогоор хэргийг цагдаагийн газар болон тус сумын Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шалган хянаж байгаа талаар холбогдох албанаас мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн охин одоогоор хаана байгаа талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна. 

Хүүхэд төрүүлээд өсгөх чадваргүй хүмүүстээ үнэгүй спираль тавих хэрэгтэй. Бичиг баримт, эмнэлгийн хүрэлцээг шийдээч сонгуульдах дуртай улс төрийн хэнээтнүүд ээ. Эмэгтэй гишүүд ийм асуудал дээр яагаад сүү долоосон гөлөг шиг хүлцэнгүй, нүд чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг юм бэ. Нөгөө олон иргэдийн төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нараа энд үнэгүй сэдэв байна.