Н.Цэлмүүн – 10 гаруй тэрбум төгрөгийн сургуулийг өөрсдийн хөрөнгөөр барина


Энэ сарын сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны шав тавих ёслол болсон юм. Тэгвэл энэ талаар өнөөдөр Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийг төр, нийгмийн зүтгэлтэн Тамживийн Бямбаа буюу миний өвөөгийн нэрэмжит болгосонтой холбогдуулан Номт овогтынхон 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн байрыг өөрсдийн хөрөнгөөр барьж өгөхөөр болсон. Сургуулийн өртөг 10 гаруй тэрбум төгрөг.

Дашрамд хэлэхэд Монголын Алт (МАК) компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын соёл спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг барьж байсан түүхтэй ба Улсын төсвөөс нэг ч нөхөн олговор аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээв.