Дуучин Б.Халиун исгэлэн жимснүүдтэйгээ эргэн нэгджээ


Монголын урт настай яваа охидын хамтлагийн нэг бол исгэлэн жимс гэгддэг Кивийнхэн. Гурван өөр төрөхөөс бүрэлдсэн тус хамтлагийн Ази төрхтэй нь тогтдоггүй жамтай гэлтэй. Тухайлбал, Анх байгуулагдснаас хойш 16 жилийн дараа Энхзол хамтлагаасаа гарч Яг түүн шиг шоугаар урлагийн тайзнаа эргэн ирсэн Б.Халиун орж ирж байсан. Түүнийг гарсны дараа Солонго, Аагий буюу Алтанцэцэг гээд солигдсон билээ.

Тэгвэл өдгөө хамтлагтаа Б.Халиун эргэн нэгджээ. Дөрвөн хүүхдийн ээж болоод тун чиг завгүй явсан Алдарт эхийн одонтой бүсгүй тун удахгүй хамтлагийнхаа тоглолтод оролцох аж. Түүнийг хамтлагтаа эргэн ирсэнд фэнүүд нь тун их баярлаж байгаа гэнэ.