Фото миссээр карьерээ эхэлж захирал болсон М.Мөнхжаргалын аз жаргалтай гэр бүл


Камертон хамтлагийн Гар утас дууны клипээр анх олны танил болж байсан загвар өмсөгч М.Мөнхжаргалыг өдгөө Сити их сургуулийн сургалтын албаны дарга гэдгээр нь илүүтэй таних болсон. Түүний тоглосон клип, реклам бүхэн хит болж байсан удаатай.

Гэвч фото мисс бүсгүй нуган үрээ төрүүлснээс хойш загврын тайзаа орхисон гэдэг. Өнгөрсөн онд рекламны дүр төрхөөрөө олонтой уулзсан.

Заяаны ханиараа УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэн, Сити их сургуулийн захирал Байгалмаа нарын бага хүү хуульч Д.Мөнх-Эрдэнэг сонгосон. Хосууд өдгөө охин, хүү хоёртой болсон юм. Түүний хань өнгөрсөн сонгуульд Зөв хүн электрот эвслээс нэр дэвшсэн ч ялагдсан.