Орчин цагийн монгол Анна Каренина


Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаа Бүсгүйчүүд хайрыг хүснэ олон ангит киногоор олны танил болж байсан билээ. Тэрбээр Би эндээс явахгүй, Нора, Жаргаагүй нар гээд олон арван үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээсэн чадварлаг нэгэн.

Суут зохиолч Лев Толстойн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг Анна Каренина Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах гэж байгаа билээ. Тэгвэл тус жүжгийн Анна Каренинагийн дүрийг Н.Баярмаа бүтээх юм. Орчин цагийн Аннагаар тодорсон түүнд их хариуцлага ноогдсон хэмээн тэрбээр үзэж буйгаа дуулгав.