Ариука гэмээ ухаарч хоолны газар ажиллуулж яваа Чинзог уучлах уу


Мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсоны дараа Солонгос улсыг зорьсон Outlaw хамтлагийн дуучин Чинзо буюу Г.Чинзориг нутагтаа ирээд хоолны газар ажиллуулж байна. Тэрбээр жүжигчин Ариука буюу Ариунцэцэгтэй хайрын романс үүсгэж нэг охинтой болоод байсан билээ.

Дуучин залуугийн хувьд анх уг тоглоомыг их л мөнгө хожно гэсэн бодлоор сонирхож яваад нэг л өдөр хамаг юмаа алдаж, дондсон гэдгээ ухаарчээ. Саяхан гэмээ ухаарч өөрийгөө хар ангалаа татаж авч чадсан тухай хэвлэлд өгсөн яриандаа дурдсан байдаг.Мөн гэр бүлээ л алдсандаа маш их харамсаж байна гэсэн түүнийг үгийг сонссон Ариука уучилж, эргэн нийлэх болов уу гэсэн хүлээлт фэнүүдийнх нь дунд үүсжээ.