Жүжигчин Амараа удам дамжсан гоёлоороо гангарч явна


Намайг Амараа гэдэг рекламаараа олны танил болсон жүжигчин Б.Амарсайхан Бодлын хулгайч киногоороо олныг шуугиулсан нэгэн. Тэрбээр уг нь Уулын хөх сүүдэр кинонд анх тоглосон гэдэг. Түүний дүр төрхөд монгол залуугийнх хэмээн хүүхнүүд үнэлдэг бөгөөд их л хандардаг байсан.

Гэвч үеийн бүсгүйчүүдийн аз дутаж жүжигчин залуу мэдлэг боловсрол өндөр С.Уранг заяаны ханиараа сонгосон юм. Хосууд өдгөө таван хүүхдийн аав, ээж болцгоосон.

Тэрбээр эр нөхөртөө халамжтай нэгэн гэж ойр дотныхон нь магтдаг. Тэгвэл С.Уран өөрийн цахим хуудаснаа, Эд хүнд эцэг өвгөдөөс дамжин ирэхдээ утга учиртай, үнэ цэнтэй. Амраагийн аав энэхүү морин толгойт товчийг өөрийн гараар урлаад, хүүдээ өвлүүлж өгсөн юм билээ. Харах нээ, ааваасаа ирсэн энэхүү товчийг үнэнхүү нандигнан, шинэ дээл өмсөх бүртээ уран дарханаар морин толгойт мөнгөн товчоо хийлгүүлээд эдлэх нь хажуунаас нь харах миний сэтгэлд ч мөн чиг нүнжигтэй, сайхан санагдана. Хүүд минь бас очино, бас түүний минь хүүд ч очих болтугай гэж ерөөе гэв.