Монголоос төрсөн хятад тэрбумтан Лим Сим Пау дуучин Сараад бэлгээ гардуулан өгнө гэв


Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын баячуудыг бүү хэл  дэлхийд зартай тэрбумтануудыг алмайруулсан хуримын бичлэг Улаанбаатар, Төв, Хөвсгөл аймаг дамнан болсныг тэр бүр олон хүн мэддэггүй. Нисдэг тэрэг хөлөглөн, Цонжин болдог дахь Чингэсийн хөшөө, 13 дугаар зуунаар аялж, Өмнөговийн Хонгорын элсэнд очиж,  Сэнжит цохио, Хөвсгөл далайн эрэгт очиж зургаа авахуулсан.

Нэг бол нисдэг тэрэг хөлөглөж, үгүй бол онгоц түрээсэлж, машинаар явлаа гэхэд зөвхөн  феррари машины цуваа л явуулж байсан энэхүү хуримыг бичлэгийг Монголоос төрсөн хятад тэрбумтан Билли Лим хүүдээ зориулан зохион байгуулж байлаа.

хятадууд Монголд ирснээр тэрбумтан болдог. Үүний нэг жишээ бол Сингапурын иргэн гэх Билли Лим хэмээх хятад эр.

Үнэндээ тэр өөрийгөө Билли хэмээн танилцуулдаг ч түүний жинхэн нэр Лим Сим Пау.  Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог аж. Гэхдээ энэ нэрийг Билли тэр бүр ашигладаггүй. Учир нь түүний хамтрагчид ч, өөрөө ч Монголчууд хятадуудад дургүйг сайн мэднэ. Тиймээс тэр өөрийнхөө нэрийг Европжуулахаар шийдэж Лим Сим Пау нэрээ Билли Лим болгон хувиргаж хүмүүст танилцуулдаг.

Тэрбээр манай улсын урлаг соёлын олон эрхмүүдийг таньдаг, нөхөрлөдөг бөгөөд дуучин Б.Сарантуяад мэндчилгээ дэвшүүлэн онцгой бэлэг барина гэдгээ илэрхийлжээ.