Б.Амарсайхан 39 жилийн дараа төгссөн сургуулийинхаа нээлтэд ээжтэйгээ оролцов


Улаанбаатар хотын захирагч асан Б.Амарсайхан өдгөө их хурлын гишүүн болсон билээ. Тэрбээр өнөөдөр Налайх хотын шинэ сургуультай болсны нээлтэд ээжтэйгээ хамт оролцсон байна. Энэ талаараа, Тэртээ 1981 онд ээжээрээ хөтлүүлээд Налайх хотынхоо энэхүү эрдмийн өргөөний үүдээр анх алхан орж байлаа.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд 39 намартай золгожээ. Өнөөдөр 109-р сургуулийнхаа өргөтгөлийн шинэ барилгыг хүлээн авах нээлтийн ажиллагаанд ээжтэйгээ хамт оролцож, хүүхэд багын томоогүй дурсамжуудаа хөөрөлдөн суулаа. Магадгүй би ээждээ жаахан хүү нь хэвээрээ санагддаг байх. Хоолоо идсэн үү миний хүү гээд л хүү рүүгээ залгадаг.



109-р сургууль маань бага сургуулийн статустай олон жил болсон бөгөөд Налайхын 3, 4-р хорооны дунд, ахлах ангийн хүүхдүүд 3-5 км хол явж хичээл сургуульдаа хамрагддаг байсан учраас өргөтгөлийн барилгын асуудлыг шийдүүлэхийн төлөө хичээж ажилласан. Харин өнөөдөр олон улсын стандартад нийцсэн шинэ барилгатай болсноор 12 жилийн сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаад сургуулийнхаа төгсөгчийн хувьд ихэд баяртай байна гэлээ.