Алдарт эх одонт Альтернатив Отгоо


Нэгэн залуу даруухан бас дөлгөөхөн төрхөнд дурлаж, зөвхөн зүүдний ертөнцдөө үлгэрийн дагинатай зугаалахын тулд Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг бусдаас гуйж дуулсан альтернатив дуучин Отгоо буюу Х.Отгончимэгийн дууг сонсоогүй залуус ховор.

Үеийнхэнээсээ арай дөнгүүр хоолойтой илүү сэтгэж хурц үгтэй дуу дуулж явсан охин өдгөө дөрвөн хүүхдийн ээж болчихсон Алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулсаар явна.

Түүний өдөр бүр өөр өөр өнгөрдөг гэнэ. Мэдээж ээж байх нь надад илүү сонирхолтой байдаг. Яагаад гэвэл миний өдөр бүр өөр өнгөрдөг. Нас насны хүүхдүүдээс янз бүрийн үйлдэл гарна. Тэр бүрийг ажиглаад буруу зүйлийг нь залруулаад, зөвийг нь дэмжээд байх нь надад илүү санагддаг хэмээн хуучилж байсан удаатай. Өнөөдөр түүний хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна.