Олноо царайлагаараа алдаршсан Гэгээнтэний тухай баримтууд


Монголын царайлаг залуучуудын жагсаалтын нэлээн дээгүүр байрыг эзлэх болсон эрхэм бол хүүхнүүдийн харцыг булаадаг Гэгээнтэн Наро Банчэн. Тэрбээр, юмсыг ухаалгаар харж, буруу сэтгэлийг хорьж, сайхан сэтгэлийг дадал болгохын сацуу өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрснээр жаргалтай байх бололцоотой хэмээдэг.

Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн маань Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. Тэрбээр Завхан аймгийн Отгон суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцгийг Даарийжавын Баянмөнх, эхийг нь Ядамсүрэнгийн Содном гэдэг.

Одоогоос зургаан жилийн өмнө Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцаас батламж, соёрхлоо гардаж байжээ. Улмаар Улаанбаатар хотноо 2014 оны 11 сарын 2-ны өдөр Наро Банчэн Данзанлхүндүв хувилгааныг  Монголын  Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслол үйлдсэн байдаг.