Хөх хийлгэснээ нуугаагүй хөтлөгч Д.Санчирмаагийн өөрчлөлт


Нэгэн үе телевизийн нүүр царай болж явсан хөтлөгч, нэвтрүүлэгч Д.Санчирмаа одоогоос хоёр жилийн өмнө Солонгос улсад хөх томруулах мэс засалд орж байсан тухайгаа олонд дэлгэж байсан. Тэрбээр дуучин Сарангуагийн охин гэдгийг хүмүүс андахгүй.

Өдгөө Лондонд моделиор ажиллаж яваа тэрбээр хайртдаа эрхлэн жаргаж буй гэнэ. Түүнийг хайртыг Баярбат гэдэг бөгөөд хосууд өнгөрсөн онд гэрлэлтээ батлуулсан юм.

Хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж олны танил болсон Санчирмаа МУИС-ийн хэл шинэчлэлийн ангийг төгссөн. Түүний өвөө нь сэтгүүлч, Ардын уран зохиолч, яруу найрагч хүн байсан гэдэг. Эмээ нь багаас нь урлагийн салбрат чирч явсан болохоор хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байгаад телевизийн салбарт холбогдсон хэмээн хуучилж байсан удаатай.

Тэрбээр хиймэл хөх гайхаад байх асуудал ердөөсөө биш. Монголд маш олон олны танил эмэгтэйчүүд болон эрчүүд хүртэл хөх хийлгэсэн. Тэд нар ерөөсөө ил тод харагдуулдаггүй. Би л ил харуулчихсан болохоор.

Байгалиасаа цаанаасаа өгөгдөл нь өгөөгүй зүйл болохоор өөртөө итгэлтэй сайхан харагдахын тулд хийлгэсэн хэмээсэн. Түүнийг мэс засалд ороход хайрт нь ихээхэн дэмжсэн гэдэг.