З7-р Точкагоор олны танил болсон У.Уянгагийн эмэгтэйлэг төрх


Би дурламаар байна, Сайн амьдрал минь-2 зэрэг кинонд тоглож байсан жүжигчин Уянгааг өдгөө залуус 37-р Точка кинонд тоглосон дүрээр нь сайн мэдэх билээ. Түүнийг Тулгатын хайртай дүү гэдгээр нь үзэгчид сайн мэдэх болсон.

Налайхад бага насаа өнгөрүүлсэн тэрбээр гуравдугаар ангийн сурагч байхдаа микронд сууж хотод орж ирэн өдөр бүр уран нугаралтын хичээлдээ явдаг байжээ. Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан түүний хүсэл биелэлээ олсон гэлтэй.

Анх эршүүд төрхтэйгээр дэлгэцийн бүтээлд тоглосон түүний эмэгтэйлэг төрхийг харсан олон залуус дуу алдсан гэдэг. Анхны хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн түүнд найруулагч Б.Тамир кинонд нь тоглох санал тавьснаар түүний жүжигчний карьер дахин эхэлжээ.

Рекламанд тоглохдоо хүртэл танигдахгүй мэт болон хувирчихдаг жүжигчин Уянга үнэхээр нүүрний хувирал сайтай аж. Фэнүүд нь түүнд хайр зарладаг бөгөөд үргэлж л найзууд нь урмын үгээр тэтгэдэг гэсэн. Харин ээж нь чанга гараар барьдаг бөгөөд ер нь магтан урамшуулдаггүй байна.