А.Сүхбатын экс гэргий Н.Гарамхандын амьдралынхаа нууцын талаар хэвлэлд өгсөн АНХНЫ ярилцлага


Дархан аварга А.Сүхбат, Н.Гарамханд нар арван жилийн амьдралдаа цэг тавьжээ. Түүний экс гэргий хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

“Гранд” сэтгүүлийн шинэ зочин Н.Гарамханд “Бид хоёр салаад жил хагас болж байна. Надад хүмүүсийн юу бодох хамаагүй. Тухайн үед би хүнтэй суух шийдвэрийг үнэхээр хайрлаж, дурлаад, тэр маань халуун гоё хайр байсан учраас гаргасан. Болзоонд ч явж үзээгүй үедээ гэнэт дурлаад л… Бидэнд сайхан хоёр хүү заяасан. Халуун сайхан учрал надад тохиосон. Тэр хүн их түшигтэй, халамжтай. Намайг бол яг залаад, удирдаад, бүх талаараа авч явж чадаж байсан” гэхчлэн хувийн амьдрал, үзэл бодлынхоо талаар илэн далангүй ярилцлага өгчээ. Ярилцлагыг “Гранд” сэтгүүлийн шинэ дугаараас унших боломжтой.