ТҮЦ-ээс кола авчирч Ундармааг гайхашруулсан нөхөр


Ирэх сард Ганц бие бүсгүйчүүдийн киноны шинэ ангиараа үзэгч олонтойгоо уулзах гэж буй хүн бол жүжигчин Г.Ундармаа юм.

Түүний хувьд бараг хагас жил гаруй хугацаагаар шинэ киноны нээлтээ хойшлуулсны эцэст ийнхүү дэлгэцнээ эргэн ирэх гэж байгаа. Уран бүтээлийн хувьд амжилтаар дүүрэн буй тэрбээр ганц бие байх үеийн хөгжилтэй дурсамжаа цахим орчинд ийн хуваалцжээ.

Тэрбээр бичихдээ, анх нөхөртэйгээ танилцаад удаагүй байхдаа хорооллын Номин кино театрт кино үзэхээр очлоо. Би кола уумаар байна гэхэд за гээд үүд рүү яваад таг болчихлоо. Удаж удаж кола барьчихсан, энэ үүдний дэлгүүрийн кола үнэтэй юм байна гадаа ТҮЦ-нээс хямдхан авчихлаа гээд өгч билээ. Тэр үед гайхаад, киногоо үзэж байхдаа бас л түүнийг гайхаад киногоо ч ойлгоогүй .
Харин маргааш нь бодоод байсан чинь яасан хөөрхөн шударга залуу вэ гээд бүр хайр хүрч байлаа хэмээн сингле байх үеийн дурсамжаа хуваалцжээ