Ц.Алдармаа:Одоо надад цаашид амьдрах итгэл АЛГА


Би өөрийн хүсэл мөрөөдлөө жигүүрлэн “ЭХИЙМАА” киногоо нээлээ. Кино уран бүтээлдээ бүхий л хүч, нөөц бололцоо, эд эс, хүслээ шингээж хийсэн. Надтай хамт кино багт 100 гаруй залуу бүтэн жил хүчин зүтгэсэн билээ.
Би энэ цаг үeд муу нэрээ дахин олон нийтэд дэлгэн байж нэр төрөө, хайртай гэр бүлээ дахин нэг удаа хэмлэн хичээж байна.
Эхиймаа кино нээлтээ хийхээс өмнө олон хүн намайг үгийн муугаар харааж байгааг сонсож сэтгэл эмтэрч, гомдож, уучилж суулаа.
Кино минь нээснээс хойш зарим нэг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй ална тална үх гэсэн элдэвийн юм ирж өнөөдөр би утаса асаахаас ч айж байгаад харамсаж итгэл урам хугарч байна. Одоо надад цаашид амьдрах итгэл алга. Арай өөр хүлээлт надад байв.
Алдсан бүрээ дахин давтахгүйн тулд ухаарч яваа намайг юунд ингэж унагах гэж оролдоно вэ. Хүн бүрт алдсанаа ухаарч босох боломж, сэтгэлийн тэнхээ байдаг гэж үү. Би хүүдээ сайн яваагаа харуулахыг хүссэн. Хожим ээжээрээ бахархах үйл хэрэг үлдээхийг хүссэн юм шүү. Би ийм кино хийхдээ уураа нэг л мин тэвчээд гараасай Аливааг харах өнцөгөө өөрчилж уучилдаг бгаасай гэж хийсэн юм шүү хэн нэгнийг бууртгах гэж өөрийгөө өмгөөлөх гэж хийсэнгүйэ Алдаа хийсэн хүн бүр үхэх ёстой гэж ү Энэ бүхнийг инээгээд туулах амаргүй байна. Итгэл, урам хаашаа ч юм бүү мэд нисэн одлоо.Намайг уучлаарай” хэмээн бичжээ.