МОНОС-н даруухан бэр Н.Чинхүслэн


Монголын үндэсний бүтээн байгуулагч томоохон компанийн нэг бол МОНОС компани билээ.

Том компанийн өв залгамжлагч нарын хувийн амьдрал сүр дуулиантай л өрнөдөг. Тэгвэл тус компанийн өв залгамжлагч болох Х.Анандын хувьд тэр бүр хэвлэлээр гараад байдаггүй. Тиймдээ ч түүний талаар хэвлэлээр мэдээлэл бөмбөгдөөд байдаггүй бололтой.

Түүний сонголт ч тун даруухан бололтой. Х.Ананда загвар өмсөгч Н.Чинхүслэн гэх бүсгүйтэй хурим найраа хийж, нэг гэрт орсон. Загвар өмсөгч модель хэмээх нэрийг зүүсэн олон гайхалтай охид байдаг ч тэр бүр амжилтанд хүрдэг нь цөөхөн билээ.

 Тэгвэл тэдний нэг бол загвар өмсөгч хэдий ч тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй даруухан модель Н.Чинхүслэн юм.