Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн үзмэр болдог уу


“Чикаго хотын амьтны хүрээлэнд нэгэн тэмээг “Сөөг, сөөг” гэж дуудахад нулимсаа дуслуулсаар хүрээд ирлээ. Хөөрхий амьтан нутгаа санаж байгаа байх даа” гэж бичсэн тэмээний зураг цахим сүлжээнд тавигдаж, олон хүний анхаарлыг татсан юм.

Үүнийг харсан иргэд “Эх оронд нь авчрах юмсан”, “Амьтныг ингэж зовоох хэрэг байна уу” гэх мэтчилэн тэмээг өрөвдсөн сэтгэгдэл олон бичиж үлдээжээ. Монгол хүний эртнээс гаршуулан тэжээсэн амьтнаа өрөвдөх, малдаа ээлтэй байдгийг эндээс харж болох ч гадаадын амьтны хүрээлэнгүүд үнэхээр Монголоос авч очсон тэмээг “үзмэр” болгодог эсэх нь сонирхол татна. 

Дэлхий дээр байх нийт тэмээний 90 хувийг наран тэмээ буюу “ганц бөхт” 9,6 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг байна. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Хасаг, Хиргис мөн  хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Нөгөө талаар тухайн газар нутгийн уур амьсгалтай дасан зохицож үүссэн гэж болно. 

Харин гадаадын орнуудын амьны хүрээлэнгээр аялахуйд “Монгол тэмээ” гэсэн бичгээс илүүтэй  “бактриан тэмээ” /Bactrian camel/ гэсэн бичигтэй та илүүтэй таарах болов уу

Бактриан тэмээ буюу хоёр бөхт тэмээ Монгол, Өвөрмонгол, Шинжаан, Хятад, Казахстан, Киргизстаны нутгуудаар нийтдээ сая гаруй байдаг аж. АНУ, Тайланд, Бангкок, Нидерланд, Будапешт, Индонез, Праг хот, Канадын амьтны хүрээлэнд тэмээ хамгийн их байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ Монголоос авдаггүй. Харин манай урд хөрш БНХАУ, Казахстан, Киргизстанаас авах нь түгээмэл байдаг аж. Нөгөө талаар гадаадынхан “хоёр бөхт тэмээ Монголд л байдаг” гэсэн ойлголттой байдаг учир өөр улсаас авсан  тэмээг “Монгол” гэж цоллон урд нь самбар тавих нь ч байдаг байна. Иймээс амьтны хүрээлэнд байх “бактриан” гэж бичсэн бүх тэмээг Монгол гэж хэлэх боломжгүй юм. 

Эх сурвалж:Ipzoo