М.Зоригт сайдын бэр клипэнд тогложээ


Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг загвар өмсөгч бол Ө.Содгэрэл. Дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын Buro247 сэтгүүлийн Монгол дахь захирал тэрбээр дэлхийд алдартай моделийн шоуг Монголдоо албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах эрхийг авч MNTM шоуг амжилттай зохион байгуулж байсан билээ.

Түүний хувьд Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүүтэй гэрлэсэн юм. Рекламны зураг авалтанд үе үехэн ордог тэрбээр Люмино хамтлагийн шинэ клипэнд тоглоод авчээ.

Ямартаа ч олон нийтэд өөрийн төрхөө эргэн сануулахаар клипэнд тоглоод амжсан түүнийг хэрхэн дүр бүтээснийг удахгүй харах буй за.