Сошиал шинэхэн од баримлан биетэй дасгалжуулагч Ж.Баянмөнх


Сүүлийн үед бие бялдраа хөгжүүлэхэд залуус ихээхэн анхаарах болсон. Үүнийгээ дагаад чадварлаг дасгалжуулагч багш нар эрэлт ихтэй байгаа. Эхээс төрсөн бие бялдрыг хөгжүүлж урлагийн бүтээл болгосон нэгэн ч бий. Тэдний нэг нь дасгалжуулагч Ж.Баянмөнх.

Сошиалд хүмүүсийн эргэлзээтэй болон бусдыгаа даган дуурайгаад эрүүл мэнддээ хохирол учруулдаг сэдвийг хөндөж, зөвлөгөө өөрийн бодлоо илэрхийлэх болсон. Энэ залуу хамгийн сайхан гоёл бол эрүүл бие. Бие эрүүл бол бие галбир аяндаа сайхан болно хэмээдэг эрхэм.

Орчин цагийн залуус шоудах дуртай болсон гэдгийг хүн болгон ярих болсон. Тэгвэл фитнесс дасгалжуулагч маань үүний эсрэг байдаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэж байгаагаа стрeссээ тайлж байна гэж бүү андуур залуус минь. Тэрхүү ундаа чинь асуудлыг нэмнэ үү гэхээс багасгаж байсан түүх байхгүй гэв.