Н.Төгсцогт тулааны үеэр бэртэл авчээ


2020 оны есдүгээр сарын 19-нд АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотноо мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг болох World Boxing Council-мйн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө King Tug Н.Төгсцогт- Барбадосын Кобиа Брийдитэй бүтэн 12 үе тулалдаж ялалт байгуулсан билээ.

Тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Н.Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд, Тун хүнд , хэцүү тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна, Тун сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхамаа хийхэд бэлэн байна хэмээсэн юм. Харин энэхүү тулааны үеэр гартаа бэртэл авчээ.