Дуучин Наагий хуримын ойгоо тэмдэглэв


Улсын филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар өөрийн донжтой хэв маягаараа олноос ялгардаг уран бүтээлч билээ.

Тэрбээр чанар, чансаатайхан уран бүтээлийг үе үехэн үнэнч фэнүүддээ хүргэдэг уран бүтээлч.

Тэрбээр одоогоос 17 жилийн өмнө Натур саундын дуулаачийн дамжааг төгсөж, Дашка студийн дуучнаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн.

Жил бүрийн хайрын баяраар өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хүргэдэг жазз дууны хаан түүний гэр бүл хоёр охинтой. Гэргийгээ ихэд нууцалдаг тэрбээр ил гаргав. Хосууд 2013 онд хуримаа хийж байсан бөгөөд өнөөдөр ойн баярын өдөр нь тохиож буй аж.