Уранзаяагийн шинэ сонголт Мөнхжин үү


Гавьяат тамирчин С.Төгсцогттой нэгэн цагт хайрын холбоос үүсгэсэн ч амжилтгүй бол хоёр тийш болохдоо бяцхан хүүгээ ганцаараа өсгөхөөр сэтгэл шулуудсан Д.Уранзаяаг хүмүүс Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэднэ.

Тэрбээр Mongol HD телевизийн харьяа Volume plus телевизийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Ж.Энхбаярын том хүүтэй нэг хэсэг үерхсэн боловч удалгүй хоёр тийш болсон.

Дараагийн амрагаараа Билгүүн гэх залуутай үерхэж буйгаа дэлгэж, гадаадад аяласан гэрэл зургаа олонд дэлгэж байсан удаатай. Гэвч тэдний хайр бүтээгүй бололтой. Өөрийн цахим хуудаснаасаа хамтдаа авахуулсан бүхий л гэрэл зургаа устгажээ.

Харин захирал бүсгүйн дараагийн хайрт нь Дамбын Хишгээгийн хүү Мөнхжин үү хэмээх бор шувуу нисэх боллоо. Тэд нэгэн клипэнд хамтдаа тоглосон бөгөөд тэдний үнсэлтийг харсан үзэгчид энэ залуусыг хайрын холбоо тогтоосон юм болов уу хэмээн хардах болжээ.