Элбэгдорж хүзүүтэй


Өнгөрсөн амралтын өдрөөр Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөгжилтэй ярианы бичлэг цахим орчинд нэлээд газар авсан билээ.

Экс Ерөнхийлөгч маань хошин мэдрэмжтэй гэдгээ ComedyLab клубын Amaraa’s weekly talk show нэвтрүүлгээр маш сайн харуулаад авна лээ. Энэ нэютрүүлгийн үеэр тэрбээр өөрийг нь голчилж шоглодог хүзүүний асуудлаар мөн л хөгжилтэй тайлбар хийхдээ, хүзүүгүй бишээ жаахан урт эрүүтэй л юм, чамаас ялгаатай нь гэх зэргээр маазраад байсан Элбэгээ Ерөнхийлөгч маань мягмар гарагт Улаан бал нэвтрүүлгээр бас л энэ долоо хоногийн шуугианы эзэн болох болов уу.