Дуучин Дэлгэрмөрөн Номин талстынхандаа гомдов


Дуучин Т.Дэлгэрмөрөн болон Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар Жингийн Бооцоо телевизийн шоу нэвтрүүлэгт оролцон жингээ хасч өрсөлдөж байгаа билээ.

Тэд жингээ хасахын тулд төрөл бүрийн дасгал хийж, сонирхолтой аргаар бие биенээ туршин өдийг хүрчээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн нь олон нийтийн сүлжээнд сенсаци дүүрэн амьдрал дунд байгаа бөгөөд энэ нэвтрүүлгийн үеэр ч бас нэгэн гомдол мэдүүлээд авав.

Номинталст хамтлагийн гишүүдийн хувьд хувийн амьдралаа хөөж хамтын уран бүтээл туурвихаа больсон билээ. Т.Дэлгэрмөрөн нь телевизийн шоун дундуур сэтгэлийн үгээ нээн ярихдаа ” Манай хэд төрийн ажил хийгээд иймэрхүү зүйл дээр хошуу дүрээд байж болохгүй л байхдаа хуулиндаа заасан байдаг байх, гэхдээ төрийн ажил хийж байгаа хүн нэгэндээ АМЖИЛТ ХҮСЬЕ гэж хэлж болно доо. Би байсан бол амжилт хүсэх л байсан. Хэрвээ номинталстынхан маань намайг дэмжихээр, надад урам өгөх гээд хүрээд ирвэл гоё доо хэмээн дотроо гомдонгуй хэлжээ.