Жүжигчин болохыг мөрөөдөж яваад дуучин болсон Укагийн нууц авьяас


Киви хамтлагийн дуучин Д. Уламбаяр буюу Ука соло уран бүтээл хийсэн цагаасаа эхлэн бусдын анхаарлын төвд орсон. Хамтлагийн ахлагч байхаасаа л фэнүүддээ үнэлэгддэг байсан тэрбээр тун чиг хөдөлмөрч нэгэн юм.

Ёстой л нөгөө ажлыг голохгүй хийвэл амжилтад хүрч чаддагийн жишээ болсон хүн гэхэд буруудахгүй. Хөдөлмөр хичээл зүтгэл 99 хувь байхад 1 хувийн авьяастай байсан ч амжилтын оргилд хүрч чадна гэдэг дээ. Дууч бүсгүй анх үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин хийж явсан хэмээдэг.

Арван жилийн сургуулиа төгсөөд Орхон дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан бөгөөд нэг жил суралцаад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгожээ. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм.

Дуучин бүсгүй  Nature sounds-д бүжгийн багшаар ажиллаж байсан удаатай. Түүнийг бүжгийн тал дээр хэнийг ч дагуулахгүй сайн гэдэг нь клипүүдээс нь харагддаг.

Монголд өөрдийн дуу хоолой, стиль имижээрээ бусад уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чаддаг Укагийн нууц авьяас нь зураг зурах гэнэ шүү. Түүнд зураг зурах ирээдүй байна уу гэдгийг та нэг сонжоод хараарай.