Мээдээгийн клипийг чимж байсан Зулгэрэл дахин эргэн ирэв


Загварын тайзан дээр гунхаж үзээгүй ч байгалиасаа заяасан үзэсгэлэнт царай төрхтэй Г.Зулгэрэл гэрийн эзэгтэй болж, гурван хүүхэд гаргасан ч гоолиг залуухан харагддаг хэмээн яригддаг.

Тэрбээр 2009 оны “Азийн топ” модель, “Гоёл-2011” наадмын шилдэг эрэгтэй моделиор загвар өмсөгч О.Мөнхдалайтай гэрлэн гурван хүүхдийн ээж болсон ч тэдний амьдрал хоёр тийш болсон.

Зулгэрэл Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн Mi Amor дууны клипэнд тоглож тухайн цаг үедээ олон залуусын хараанд өртөж байсан нэгэн.

Түүний экс нөхөр О.Мөнхдалай дуучин А.Хишигдалайтай учир ургуулсан гэх яриа дуулдаад удаж буй. Харин олны өмнө удаан гараагүй байсан Г.Зулгэрэл Люмино хамтлагийн шинэ клипэнд тоглож, залуу насаа дурссан болов уу.