Оляд гар хүрч, комедиан Батааг бухимдуулсан эр хэн бэ


UB comedy клубын үүсгэн байгуулагч Батаа буюу Батбилэг өөрийн цахим хуудаснаа нэлээд бухимдан пост оруулсан нь түүний хамтрагч буюу тус клубын эмэгтэй комедиан Оля хэмээх бүсгүйг нэгэн этгээд караокед байхад нь гар хүрсэн явдал аж.

Монголын анхны эмэгтэй комедиан гэгдэх Оля нь найзуудын хамтаар гурав хоногийн өмнө караоке өрөөнд байхад үл таних этгээд орж ирснээр үл ойлголцол үүсч, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн уг эр бүсгүйд гар хүрчээ. Түүний энэ бусармаг үйлдлийг дүрс бичлэгээр баримтжлуулан цагдаагийн газарт гомдол гаргасан аж.

Энэ хэргийн талаар Батаа бичихдээ, InterCharm Beauty эмнэлгийн захирал эрэгтэй хоёр өдрийн өмнө караокед манай Olya болон найз охидуудад нь ямар ч шалтгаангүйгээр дураараа халдаж зодсон байна муу арчаагүй новш! Гэмт хэргийх нь бүх бичлэг нь байсаар байхад цагдаа дээр бүр пээдэлзэж өгч байнаа. Эмэгтэй хүн зоддог захиралтай эмнэлгээр нь хэзээ ч битгий үйлчлүүлээрэй!!! Энийг уншиж байгаа бол чи зүгээр өнгөрөхгүй ээ за харж байгаарай!!! хэмээн бичсэн байв.

Ямартаа ч энэ талаар олон хүн сэтгэгдэлээ бичсэн бөгөөд тухайн Г гэх эр нь тус эмнэлэгт хамааралгүй гэх нэгэн байхад зарим нэг нь түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалтай хэмээн бичсэн ч байв. Удахгүй энэ хэргийн үнэн зөв илрэх буй за.