Өөрийнхөө хандлагыг нуудаггүй Андрожинёс Billy-ын хувирал


Загвар өмсөгч Billy-г орчин цагийн залуус тун сайн танина. Түүнийг М.Мөнх-Эрдэнэ гэдэг. Өөртөө байгаа хувцаснуудаа бүтээлчээр сэргээн янзалж, имижээ бүрдүүлдэг тэрбээр загварынхан дундаа нэлээдгүй нэр хүндтэй нэгэн.

Монголын хамгийн анхны Андрожинёс загвар өмсөгч тэрбээр 1996 онд төрсөн. Өөрийнхөө хүссэнээр хувцасладаг нэгэн эрэгтэй хувцсаа гэртээ өмсдөг гэнэ лээ.

Багаасаа загварт дурлаж, эмэгтэй моделиудыг дуурайгаад 13 настайдаа Андрожинёс загвар өмсөгч байдаг гэдгийг мэдээд их сонирхож эхэлсэн. Бүр багаасаа эмэгтэйлэг байсан гэдгээ Билли нуудаггүй түүнд ээж нь их өмөг түшиг болдог аж.

15 настайдаа нэгэн кофе шопт ажилладаг байхад нь Нора үйлчлүүлэжээ. Ингээд түүнтэй танилцаж, нэрийн хуудсаа солилцож байжээ. Удалгүй түүний агентлагт суралцаж, загвар өмсөгч болсон гэдэг.