Ноён Кадр загвар өмсөгч Э.Баясгаланд хайр зарлах болжээ


Торго агентлагийн загвар өмсөгч Э.Баясгалан гэх бүсгүй загварын ертөнцөд цахиур хагалж орж ирж байсан нь саяхан мэт. Өдгөө монголын нэртэй дизайнерүүдийн урласан бүтээлүүдийг амилуулдаг эрэлт ихтэй моделийн нэг.

Өдгөө ганц бие тэрбээр загварын салбартаа нэлээдгүй эрэлттэй яваа аж. Түүнийг тойрон хүрээлэх эрчүүд их гэнэ шүү. Арга ч үгүй биз ээ сайхны өмнө харц буруугүй.

Сүүлийн үед тэрбээр одуудын дизайнер гэгдэх болсон Ноён Кадрын хувцасыг амилуулах болсон. Түүнд дизайнер нь ч их хайр зарладаг гэх. Учир нь урласан бүтээл болгоныг нь өөгүй төгс амилуулж чаддаг байна.