Жүжигчин Ж.Алтаншагай: Хөдөлмөрлөж яваа хүн 60 мянган төгрөгийн оймс өмсөхөд яахав дээ


Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагайг их хөдөлмөрч хэмээн урлагийнхан магтдаг. Тэрбээр нэгэнтээ, Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон.

Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй.

Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон хэмээж байв.

Сайн аав, халамжит ханийн үүргээ сайн гүйцэтгэдэг тэрбээр тун дэгжин нэгэн. Урлагийн эрчүүдээс хамгийн цэмцгэр хувцасладаг Шагай 60 мянган төгрөгийн үнэтэй оймс өмсдөг.

Гэхдээ үүнийгээ хүн хөдөлмөрлөх ёстой. Залуу хүмүүс хөдөлмөрлөөд үр ашгийн хүртэх нь зүй ёсны хэрэг. Өөрийнхөө хүссэнийг өмсөж, гоё сайхныг түгээж явбал нийгэмд бас эерэг хандлагыг түгээж байгаа нэг хэлбэр шүү дээ гэж тайлбарласан юм.