Топ Д.Пүрэвсүрэн: Хоол хүнс хүүхдээ дагаад зүгээр ороод ирдэг зүйл огт биш


Сүүлийн өдрүүдэд нийгэмд тун харамсалтай үйл явдал ар араасаа дуулдах болсон. Тэгвэл түүний эсрэг олон залуус нэгдэхийг уриалж сошиалд үзэл бодлоо илэрхийлж, гарц гаргалгааг хайж байна. Тэгвэл топ Пүүжээ буюу жүжигчин Д.Пүрэвсүрэн ийнхүү өөрийн дуу хоолойгоо хүргэв.

Манай монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьцгаадаг. Хоол хүн хүүхдээ дагаад зүгээр гэрийн хаалгаар ороод ирдэг зүйл огт биш. Олон хүүхэдтэй болох тусам би өөрийн хүүхэд тус бүрт ямар их анхаарал, халамж, цаг, хоол хүнс, хувцас хэрэгсэл, эрүүл мэндэд нь хэрэгтэй эмчилгээ үйлчилгээ, урьдчлан сэргийлэх зүйлс, цэцэрлэгийн болон сургуулийн боловсрол, түүнд хэрэгтэй хүчин зүйлүүүд нэмэлт хичээл, дугуйлан байдаг. Хамгийн их чухал зүйл нь хүүхэд тус бүртэй харилцаж сэтгэл зүйг ойлгох, ярилцах цаг хугацаа зав зай хэрэгтэй гэдгийг ухаарч мэдэрч байна.

Би заримдаа гэрээсээ гарахгүй байхад надад 24 цаг багаддаг. Нөхөртэйгээ хамтдаа бүх ажил үүргээ хувцаалаж зохицуулалт хийж сайн аав, ээж байх үүргээ ухамсратайгаар биелүүлж байна. Залуучуудад ялангуяа охид эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд хүүхэд гэдэг ертөнц бол зүгээр л чи ямарч төлөвлөгөө бодлогогүйгээр яанаа жирэмсэн болчихож за төрүүлчихье гэдэг зүйл огтоос биш ээ. Чи ээж болоход бэлэн биш бол дахин ээж болоход бэлэн биш байгаа бол

өмнөө тавьсан зорилгодоо хараахан хүрээгүй нь бол битгий яараач ээ. Өөрийн болон хүүхдийн ирээдүйг баталгаатай найдвартай болгоогүй бол жирэмслэлтээ хамгаалаач. Үерхэж нөхөрлөж болно. Биенээ сайн таньж мэдээд судлаач. Чамайг тухгүй айдастай байлгадаг чиний хүсээгүй нөхцлийг зоригтой хаяж сураач.Хүүхэд гэдэг ариун ертөнцийг битгий уландаа гишгээч гуйя.