Цэнхэр үст Цэрэн бие галбиртаа анхаарч сэмбийгээд завгүй явна


Нийгэмд бол бүтэхгүй байгаа зүйлийг ихээхэн шүүмжлээд авдаг цэнхэр үст Цэрэнг танихгүй сошиал хэрэглэгч байхгүй. Тэрбээр өөрийнхөө бие галбирт анхаараад эхэлжээ.

Өөртөө анхаарч бие сэтгэлийн тэнцвэртэй байдлыг эрхэмлэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Хүмүүс намайг яагаад чимээгүй болчихвоо? Дэлгэрсайханы талаар яагаад амаа хамхив? гэж их асууж байна. Би энэ нийгмийн асуудлыг сүүлийн 10 жилийн турш, хүмүүс дуугардаггүй байх үед дуугарч хөндсөн гэдгийг мартдаг болтой.

Миний жин ихдэж, өөртөө цаг гаргахгүй, бие хөшүүн байсан үеэ бодвол би өдрөөс өдөрт сэмбийж байгаа. Сахилга бат ганц нэг алдах нь алдаад.. гэхдээ Сарангуа багштай дасгал хийх тэс өөр гэдгийг л улам бүр мэдэрч байна гэсэн юм.