Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл


Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө Тэргүүн охин гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намууныг бид хэдийнээ таних болсон. Тэрбээр ээж, аавыгаа дуурайгаад багаасаа өөрөө хувцсаа оёж өмсөх дуртай болсон гэнэ.

Үеийнхэнээсээ өөр өвөрмөц байхын тулд өөрөө л хийхгүй бол болохгүй санагдаж анхны оёдлын машинаараа ааваараа анх авахуулж байжээ. Түүний анхны амьдрал бүтэл муутай байсан бөгөөд хуримаа хийгээд хоёр жил болоод хосууд салсан.

Харин өдгөө Оюуны Ундраа группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилж хүүтэй болсон. Намуун Хүүхдийн Санг удирдан ажиллаж буй. Тэгвэл нөхөр нь Оюуны ундраа пропертиз ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг юм билээ.