Солонгон аашт анх удаа өөрийнхөө охиныг ил гаргав


Соёмбон толгойт Дээгий буюу Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Зөөсий охинтойгоо шаналан явахад нь Солонгон аашт түшиж тулсан гэдэг. Анхны гэргийгээ бурхны оронд алдаад амьдрал нэг хэсэг хөл алдсан Дээгий түүнийг ханиа болгохоор сонгосноо түмэн олонд дуулгаж байсан цаг саяхан.

Гэхдээ хосуудын амьдрал дардан байгаагүй хэсэг хугацаанд нэлээдгүй шуугианыг нийгэмд тараасан. Харин бүсгүйн хүний хатан ухаан, эр хүний ноён нуруугаа тэд реалити шоунд оролцсноор хаана алдсанаа ухаарч эргэн нийлсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантайгаар төрсөн өдрөө тэмдэглэсэн Х.Ананда бүл нэмэх гэж буйгаа зарлаж, хөл хүнд зургаа дэлгэв. Харин өнөөдөр өөрийнхөө төрсөн охиныг анх удаагаа ил гаргалаа.

Зөөсийд сайн ээж байхын төлөө охидын өдөртэй болж, эхийн хайраар дутаахгүй гэдгээ реалити шоуны үеэрээ онцолж байсан юм. Тэгвэл өөрийн охиноо ч хамтад нь өсгөхөөр хосууд шийдсэн бололтой.