Бондгор О.Дөлгөөн ингэж өөрчлөгджээ


Мөрөөдлийн театрын тайзнаас анх жүжигчний гараагаа эхэлж явсан О.Дөлгөөн АНУ-д амьдарч байгаа. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод Academy of Art University их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж төгссөн юм.

Тэрбээр өдгөө эх орондоо ирээд удаагүй байгаа. Анх дэлгэцийн бүтээлд тоглох үедээ ийм бондгор охин байжээ. Харин одоо АНУ-д байхдаа фитнессээр хичээллээд гоолигжсон гэдэг.

Тэрбээр жин хасаад ирсэн чинь нүд нь томроод ирсэн аж. Өөрийн байх ёстой жингээсээ нэмээд ирэхээр онигор нүдтэй болчихдог тухайгаа хуучилжээ.

Фэнүүд нь түүнээс хурдан уран бүтээлдээ орохыг хүсэж буй бөгөөд гадаад сураад ирсэн болохоор ур чадвар нь хэрхэн нэмэгдсэнийг харахыг тэсэн ядан хүлээж суугаа гэнэ. Хүү нь нэгдүгээр ангийн сурагч болж, завгүй ээжүүдийн эгнээнд түр шилжсэн байна.