Дуучин, жүжигчин Г.Эзэнмөнхийн гэр бүл


Жүжигчин Г.Эзэнмөнх одоогоос 10 жилийн өмнө Nехt студи 9009 нэртэй кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан билээ. Үүний дараагаараа МҮОНТВ-ийн бүтээл Хувь тавилангийн ээдрээ хэмээх олон ангит кинонд тоглож өөрийгөө жүжигчин болох ирээдүйтэй гэдгээ батлан харуулсан.

Үзэгчдийн хайр, хүндлэлийг хүлээсэн залуу жүжигчин Гурван найз дэлгэцийн бүтээлд тоглосноороо илүү олны танил болсон гэдэг. Түүнчлэн 25 дугаар суваг телевизийн Дуэт & Дуэль нэвтрүүлгээр дуулах ур чадвараараа гайхуулаад авсан нэгэн.

Энэ цагаас хойш шаггүй дуучин гэлцэж өөрийн хүрээллийн фэнүүдтэй болоод амжсан гэнэ лээ. Өдгөө Эмоци хамтлагт жүжигчнээр ажиллаж яваа Г.Эзэнмөнх гэр бүлтэй болж, хоёр охины аав болсон.

Жүжигчин залуу заяаныхаа ханиар Уянга гэх бүсгүйг сонгосон. Дуучин, жүжигчин Г.Эзэнмөнх эцгийн хайрыг богинохон хугацаанд амссан болохоор үр хүүхдээ халамжаар дутаахгүйг хичээдэг гэнэ лээ.