Ану, Туяа нарын ижил сонголт юуг өгүүлэв


Олны танил хүмүүс содон сонихон хувцаслахыг илүүд үздэг гэхэд нь болно. Тэр дундаа урлагийнхан үргэлж л шинэ трэнд болж буй даашинз, туфльд мөнгө харамгүй зарцуулдаг.

Өнөөдөр сошиал орчинд түгсэн хоёр од бүсгүйн даашинзны ижил сонголт шуугиан дэгдээж, дагагчдынх нь ярианы сэдэв болж байна. Учир нь дуучин Ану буюу Ч.Уранхолбоо, жүжигчин А.Туяа нар ижил даашинзаар гангарчээ. Жүжигчин А.Туяа сингли лэйдс дөрөвдүгээр ангийн нээлт 10.01 хэмээн тайлбар хийсэн бол Ану тайлбаргүй оруулсан. Тэдний дагагчид юуг өгүүлж ингэж ижил хувцаслав хэмээн шивэр авир хийж, ихэд сониучхан байна.