Инстаграмын од хосууд Уна & Дами


Сүүлийн үед загварын тайз болон реклам сурталчилгаанаас Уна хэмээх бүсгүйг олонтаа харах болсон билээ. Загвар өмсөгч, фото моделиос гадна тэрбээр  нэгэн клубт хөгжмийн Ди Жи хийдэг.

Түүнийг Уна нэрээр нь залуус андахгүй. Монголд тоотой хэдэн эмэгтэй ди жи нар бий тэдний нэг нь. Түүний хайртыг Дами гэдэг бөгөөд онгоцны үйлчлэгч хийдэг.

Хосууд өдгөө хамтдаа амьдардаг нээлттэй хосууд гэхэд болно. Учир нь тэд youtube сувагт өөрсдийн блогоо оруулдаг бөгөөд ярилцах, үзүүлэх зүйлс нь дэндүү нээлттэй байдаг.

Тэд хамтдаа нэлээдгүй хэдэн рекламанд модель хийгээд амжсан. Монголын хамгийн их дагагчдтай инстаграм хосуудын нэлээдгүй дээгүүр жагсаалтад багтдаг юм тэд. Тухайлбал, Унаг л гэхэд 174 мянган хүн дагадаг.