Жүжигчин Д.Ганцэцэгийн хайрууд том болжээ


Жинжиймаа киноны дүрээрээ олны сэтгэлд хоногшсон алаг нүдэн Д.Ганцэцэг драмын тайнзнаас үзэгчдийнхээ сонор, мэлмийг мялаадаг байсан. Харин өдгөө драмын тайз нь түүнгүйгээр эзгүйрч. Сүүлийн үед чадварлаг жүжигчид болгон кино урлагт хүч үзэх болжээ.

Тэдний эгнээнд алаг нүдэн маань шилжиж Халуун зүрх хэмээх киног түмний хүртээл болгосон. Өөрийнхөө ханийг хүнд өвчний улмаас дэндүү эрт алдсан түүндээ зориулсан бүтээл нь олон хүнд таалагдсан биз.

Хүсээд ч бүтэн болгож чаддаггүй хагацал хүний амьдралд тохиолдсон хэдий ч тэр хүчирхэг байж хоёр хүүгийнхээ хүмүүжил, хөгжилд ихээхэн цаг гаргаж, анхаарч завгүй яваа. Ханьдаа зориулсан кинонд нь бага хүү нь тоглосон гэдгийг үзсэн хүн болгон мэдэж буй.

Тус кинонд тоглосон буржак хүү энэ жил дунд ангийн сурагч болсон адтай нэгэн. Ээжтэйгээ их л хууч хөөрөх дуртай гэсэн.