Өлөн бай-г олны танилууд засах гэж оролдож байна уу


Түмэн олны шүүмжлэлийг хүртээд авсан KFC-гийн ээлжит реклам болох Өлөн бай…-г засах гэж оролдож байна уу. Хар маркетинг явуулчихад араас нь тайлбар гаргаж байна хэмээн үзэх нэгэн ч байна.

Тэгвэл хар массын гэгддэг рекламанд ам ташаад байгаа тус хоолны сүлжээ газрынхан жүжигчин Батушкагаар Дотор хүнээ сэрээж өлөн бай, дутуугаа дүүргэ гэсэн тайлбар бүхий зүйл бичүүлэх нь тэр. Нэг биш нэлээд хэдэн олны танил залуусаар тайлбар хийлгэв.

Тэдний цувааг телевизийн захирал Д.Уранзаяа үргэлжлүүлсэн юм. Тэрбээр хэрвээ чи хэрэглээ өндөртэй бол ажил хийхдээ ӨЛӨН БАЙ, Хэрвээ чи гоё бие хүсэж байвал бэлтгэлээ хийхдээ ӨЛӨН БАЙ дутуугаа дүүргэхдээ бэлэн үү гэв. Ийнхүү тайлбар цааш сошиалд үргэлжилж байна. Олон хүнийг хэдэнтээ хордуулаад авахдаа уучлал хүсээгүй хоолны газрынхан доромж үгтэй, үйлдэлтэй рекламанд нугасгүй бололтой.