Хөтлөгч Б.Тамир өнгө зүсээ өөрчилжээ


Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг сэтгүүлч, нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс өндрөөр үнэлдэг.

Одоогоос таван жилийн өмнө тэрбээр алс холын АНУ-ыг зорьж эхнэрийнхээ ясны хорт хавдрыг эмчлүүлэхээр зорьж байв. Монголчуудаасаа эмчилгээний зардалдаа туслалцаа дэмжлэг авсан ч дэндүү хүнд өвчнөө дийлэлгүй бурхан болсон.

Өдгөөг хүртэл Америкт ажиллаж амьдарч байгаа Б.Тамир ийн гаднах төрхөндөө өөрчлөлт хийжээ. Түүнийг харсан зарим нөхөд нь эрийг нас, уулыг цас дарнаа гэж хэмээн хошигнов. Аяллын сонин сайхнаасаа хуваалцаж суудаг болсон.