Нөхөртөө амьдрал хайрласан дуучин Ц.Сарнайгийн багын төрх


Урлагийн залуу гэр бүлийн төлөөлөл болсон Дуучин Ц.Сарнай, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар өнгөрсөн онд хүндхэн хагалгааны ард амжилттай гарч чадсан. Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай долоон настайгаасаа урлагийн гараагаа эхэлсэн гэдэг.

Америкт хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн дууч бүсгүй фитнессээр хичээллэж, бие галбиртаа онцгой анхаарсан. Монголынхоо урлагийн тайзнаа эргэн ирсэн тэд төрийн дууллыг орчин цагийн хөгжмийн найруулгатайгаа олны сонорыг мялааж байсан удаатай.

Ханийхаа элэгний донор нь болж амьдрал хайрласан дууч бүсгүй сайн хань, халамжит ээж гэдгийг дотных нь андахгүй. Харин өдгөө нөхрөө асраад тун чиг завгүй яваа түүнийг фэнүүд нь тэсрэлт хийсэн бүтээл туурвихыг нь хүлээн суугаа аж. Хүүхэд байхдаа ийм охин байжээ.